Үйлчилгээ
Бид юу хийдэг вэ?
Монгол орны өнцөг булан бүрт ус шаардлагатай бол бидэнд хандаарай. Бид хот тосгон, суурин газар, үйлдвэр, уурхай, газар тариалан болон бусад бүх зориулалтаар усыг эрж хайж олж, усны нөөцийг батлуулан танд хүлээлгэн өгнө.
Усны эрэл-хайгуул, гидрогеологийн зураглал, барилга-уурхайд орж ирэх усны тооцоолол, нөөц-чанарын судалгаа, усны менежмент чиглэлээр ажил гүйцэтгэхээс гадна мэргэжлийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.
Гидрогеологийн зураглал
- Зураглалын нарийвчлалаас шалтгаалан хээрийн судалгааны ажил гүйцэтгэн газрын доорх ус агуулагч хурдас, чулуулгийн төрөл, нөөц, чанар найрлага, байршил, урсгалын чиглэлийг судлан гидрогеологийн зураг зохиох.
- Газрын доорх усны нөөц байх боломжтой ирээдүй бүхий талбайг ялгах, цаашид дараагийн шатны ажлын төлөвлөлтөд ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Усны эрэл-хайгуулын судалгаа
- Хот тосгон, суурин газар, үйлдвэр, уурхай, газар тариалан болон бусад зориулалтаар газрын доорх усны шинэ эх үүсвэр илрүүлэх шаардлагатай болсон, нэмж усны нөөц хэрэгцээ гарсан эсвэл усны нөөцөө батлуулж Улсын усны нөөцийн мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй бол бидэнд хандаарай.
- Усны тухай хуулиар ус ашиглагч хэрэглэгч нь усны нөөцөө усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байх ёстой.
- Бид усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд усны эрэл-хайгуулын ажлыг гүйцэтгэн усны нөөцийг илрүүлэн үр дүнгийн тайланг улсын Усны нөөцийн зөвлөлд хэлэлцүүлэн батлуулж, танд шаардлагатай усны нөөцийг бэлтгэн өгнө.
Усны чанар, мониторинг
- Томоохон бүтээн байгуулалт, үйлдвэр, уурхай, хотжилт зэргээс шалтгаалж усны чанар болон нөөцөд өөрчлөлт гардаг.
- Мөн чанар болон нөөцийн мониторингийн судалгаа хийгдээгүйгээс тухайн газраас ямар өөрчлөлт усны нөөц, чанарт нөлөөлж байгааг хэлэх боломж байдаггүй.
- Үүнийг шийдэх ганц боломж нь мониторингийн судалгаа юм. Энэ нь таныг эрсдэлээс сэргийлнэ.
- Иймд аливаа бүтээн байгуулалт эхлэхээс эхлэн бидэнтэй хамтарч удаан хугацааны мониторингийн судалгааг хийхийг зөвлөж байна.
- Бид усны мониторинг буюу хяналт - шинжилгээний төлөвлөлт, суурилуулалт, боловсруулалт, тайлагнах зэрэг иж бүрэн цогц судалгааг танд санал болгож байна.
Ордын гидрогеологи, Барилга, уурхайн ус шүүрүүлэлт
- Усны тухай болон бусад холбогдох хууль, журмын дагуу уурхай, барилга болон бусад зорилгоор усны нөөцийг шавхан зайлуулах тохиолдолд та зөвшөөрөл авч төлбөр төлөх ёстой байдаг. Хэр хэмжээтэй ус шавхан зайлуулах вэ? Үүнийг бид гүйцэтгэдэг.
- Ашигт малтмалын ил, далд уурхайн ордын усжилт, уурхайд орж ирэх усны тооцоо болон барилгын суурийн ухаш руу орж ирэх усны нөөц хэмжээг тооцоолж, шүүрүүлэлт буюу ус зайлуулах оновчтой шийдлийг санал болгоно.
Рашааны судалгаа
- Монгол оронд аялал жуулчлал хөгжихийн хэрээр рашаан сувилалд амрагчдын тоо нэмэгдсэн. Гэвч рашааны судалгаа манай оронд хангалттай хийгдэхгүй байна.
- Усны тухай хуулиар рашаан ашиглагч хэрэглэгч нь рашааны нөөцөө усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон байх ёстой.
- Бид рашааны нөөцийг тогтоох, эмчилгээний ач холбогдлыг судлах, мониторингийн судалгаа хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх бөгөөд үр дүнгийн тайланг боловсруулж, шаардлагатай бол улсын Усны нөөцийн зөвлөлд хэлэлцүүлэн батлуулж, танд хүлээлгэн өгнө.
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
- Бид Усны нөөцийн нэгдсэн менежмент, гидрогеологийн зураглал, ус, рашааны нөөц, чанар найрлага, мониторинг, ашиглалтын оновчтой горим, усны барилга байгууламж, тэдгээрийн ашиглалт, зөвшөөрөл, хяналт, тайлагнах зэрэг чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, инженерийн шийдэл, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөвлөмж өгнө.
Гидрогеологийн өрөмдлөг
- Таны хүссэн газар төрөл бүрийн зорилготой гидрогеологийн өрөмдлөгийн ажлыг бид гүйцэтгэнэ.