Бидний тухай

Мэргэжлийн баг хамт олон

Монгол орны газрын доорх усны нөөц, чанар, мониторингийн судалгаанд мэргэшсэн зөвлөх инженерүүдийн бүрэлдэхүүн.

Товч танилцуулга

Манай байгууллага нь усны эрэл-хайгуул, судалгаа хийх усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг 2023 онд авч, энэ чиглэлээр туршлагатай, эрдмийн зэрэгтэй зөвлөх инженерүүдээр багаа бүрдүүлэн амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

"Байгууллага үйл ажиллагаа явуулахад боловсон хүчний чадавх маш чухал байдаг бөгөөд эрдмийн болон зөвлөх зэрэгтэй гидрогеологич инженерүүд манайд ажилладаг, туршлагатай хамт олон юм."

Team

Манай мэргэжилтнүүд

Зөвлөх мэргэжилтнүүд

Манай багийн 6 Монгол Улсын зөвлөх гидрогеологич инженерүүдийн 5 нь докторын зэрэгтэй:

Н. Батсүх
М. Алей
У. Борчулуун
Д. Сурмаажав
Д. Хатанбаатар
Д. Батжаргал

Салбартаа багадаа 20 жил ажилласан бөгөөд улсын хэмжээнд гүйцэтгэсэн усны төрөл бүрийн судалгааны ихэнх ажилд оролцсон арвин туршлагатай. Газрын доорх усны эрэл-хайгуул, зураглал, ордын гидрогеологийн судалгаа, усны нөөц, чанар, мониторинг судалгааны ажлуудад оролцож, удирдан зохион байгуулж байсан арвин туршлагатай.

Залуу мэргэжилтнүүд

Усны нөөцийн тооцоолол болон хээрийн судалгаагаар мэргэшсэн шинэ үеийн төлөөлөл:

Н. Шинэбаяр
Б. Отгонтуяа
С. Баярдулам
Д. Золжаргал
Э. Дөлгөөн

Газрын доорх усны нөөцийг олж илрүүлэх, нөөцийн тооцоо, зураглал, уурхайн болон барилгын ухалгт орж ирэх усны тооцоо, мониторинг, рашааны судалгаа, гидрогеологийн өрөмдлөг болон хээрийн судалгааны ажлуудад оролцож, удирдан зохион байгуулж байсан туршлагатай залуу инженерүүд.

Бидний үүрэг

Чанарын өндөр гүйцэтгэл

Хамгийн сүүлийн үеийн аргачлал, багаж төхөөрөмж, технологийг ашиглан усны судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай гүйцэтгэнэ.

Эх орны хөгжил

“Ус дагаж хөгжил” зарчмын хүрээнд усны нөөцийг илрүүлэх, мэргэжлийн зөвлөмж өгөх замаар улс орны болон хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулна.

Мэргэжлийн хариуцлага

Зөвлөх инженерийн ёс зүйг дээдлэн, харилцагчийн эрх ашигт нийцсэн хамгийн оновчтой, эдийн засгийн үр ашигтай инженерийн шийдлийг санал болгоно.